Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Батсуурь: Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад явуулах хэрэгтэй

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 19 секунд

Энэ сарын 5-нд Монголын боксын холбооны бага хуралдааны дараа "New work" ресторанд зодоон болсон. Тодруулбал, боксчин Э.Цэндбаатарыг боскчин И, М нар зодсон нь бичлэгээр ил болоод байгаа юм. Харин Монголын боксын холбооноос Э.Цэндбаатарыг ёсзүйн алдаа гаргасан хэмээн Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргаад байгаа билээ.

Тэгвэл уг асуудалд Монгол Улсын аварга Н.Батсуурь дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Сүлд спорт хорооны тамирчин Э.Цэндбаатарыг миний бие дуудаж уулзсан. Тэр бичлэгийг дуустал үзсэн. 2-3 удаа ухаан алдтал цохиж боож, унагасан байсан. Хүн алах шахсан байсан. Үнэхээр Монгол хүмүүс нэгнээ хайрлах сэтгэлгүй зодсон байсан. Түүнд ганц буруу байгаа. Тэр орой архи уусан нь. Архи уугаагүй бол хэзээ ч тийм орчинд ухаан алдатлаа зодуулахгүй байсан. Э.Цэндбаатарыг Дэлхийн аваргад явуулах хэрэгтэй. Тамирчны карьер цөөхөн жил байгаа. Боксын холбоо шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна" гэжээ.

Зодоон болсон газарт Э.Бадар-Ууган байгаагүй гэв
Зодоон болсон газарт Э.Бадар-Ууган байгаагүй гэв
 
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.