Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зодоон болсон газарт Э.Бадар-Ууган байгаагүй гэв

Ангилал
 Хууль эрх зүй Спорт
Огноо
Унших
1 минут 19 секунд

Энэ сарын 5-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордонд Монголын боксын холбооны бага хурал болсон. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Хурлын дараа зарим нөхөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "New work" ресторанд цугласан бөгөөд энэ үеэр маргаан дэгдэж, боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулсан аж. Энэ тухайгаа өөрөө цагдаагийн байгууллагад "Би бусдад зодуулчихлаа" хэмээн дуудлага өгсөн байна. Түүнийг боскчин И, М нар зодсон нь бичлэгээр ил болоод байгаа юм.

Мөн зодоон болсон газарт Монголын боскын холбооны Удирдах зөвлөлийн хоёр гишүүн байсны нэг нь Э.Бадар-Ууган гэх мэдээлэл ч цацагдсан. Тэгвэл уг асуудалд Э.Бадар-Ууган "Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү. Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье" хэмээжээ.

Э.Бадар-Ууган: Бэлтгэлийн дундуур архидан согтуурдаг, багшаа зоддог, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул ХӨӨСӨН
Э.Бадар-Ууган: Бэлтгэлийн дундуур архидан согтуурдаг, багшаа зоддог, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул ХӨӨСӨН
 
Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг маргааш 23:00 цагт хааж, шинэчилнэ
Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг маргааш 23:00 цагт хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.