Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгүүдийн орны ачаалал буурч, 1588 сул ор байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

2021 оны наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2573 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1172 хүнд ПГУ /PCR/, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, 7 нь жирэмсэн эмэгтэй байна.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бөгөөд 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм.

Мөн наймдугаар сарын 11-12-ны өдрийн байдлаар тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 146, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

“Монгол Улс албан ёсоор КРИПТОВАЛЮТ-ыг хүлээн зөвшөөрсөн улс болно“
“Монгол Улс албан ёсоор КРИПТОВАЛЮТ-ыг хүлээн зөвшөөрсөн улс болно“
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.