Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улс албан ёсоор КРИПТОВАЛЮТ-ыг хүлээн зөвшөөрсөн улс болно“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл”-ийн ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын дэргэдэх “Монголын финтек, блокчэйний зөвлөл” болон криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэгрбээр,

"Хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан иргэдийн дунд УИХ-аас уг төрлийн харилцааг хуульчилж, хорьж цагдан, өндөр шалгуур босго тавьж, хааж боох гэж байна гэсэн ойлголт үүсээд байсан. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл маань ч тийм ойлголттойгоор өнөөдрийн уулзалтад ирсэн байна.

Миний бие анх УИХ-ын дэргэд Цахим бодлогын түр хороог байгуулж даргаар нь ажиллаж, улмаар 2020 онд Инновац, цахим бодлогын байнгын хороо байгуулагдахад мөн өнөөдрийг хүртэл даргаар нь ажиллаж байгаа парламентын хамгийн нас залуу гишүүний хувьд ч тэр, хуулийн төслийн ажлын хэсгийг ахлагчийн хувьд ч тэр, энэхүү хуулийн төсөл нь ямар нэг хаалт, хавчилга гэхээсээ илүү дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг дагаж, Монгол улс “криптовалют”, “виртуал хөрөнгө”-ийг албан ёсоор хуульчилан, хүлээн зөвшөөрсөн орон болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хуульчилна гэхээр л хяналт шалгалт гэж ойлгож болохгүй. Зөв шударгаар, чинхүү хөгжүүлэхээр зорьж буй хүмүүс байхад нөгөө талд буруу шунаг сэтгэлтэй, залилан мэхлэх шинжтэй этгээдүүд ч нийгэмд байдаг учраас технологийн болоод санхүүгийн харилцааны аюулгүй байдлыг хуульчлан хамгаалж өгөх шаардлагатай байгаа. Бид хуулиа баталснаар олон улсад Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын индекс, өрсөлдөх чадвар дээшилж гадаадын хөрөнгө оруулалт шууд нэмэгдэх, эдийн засагт эерэг нөлөө авч ирэх бүрэн боломжтой гэж харж байна" гэв.

Бага ангийн сурагчдын үдийн хоолны илчлэг 610 ккал байна
Бага ангийн сурагчдын үдийн хоолны илчлэг 610 ккал байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.