Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын тоо нэмэгдсээр байвал олимпыг дундаас нь цуцалж болзошгүй

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 25 секунд

"Токио 2020" олимпын нээлт болоход нэгхэн хоног үлдлээ. Гэвч олимпт оролцохоор Токиод байрлаж буй баг тамирчдаас халдвар илэрсээр тохиолдлын тоо 71 хүрээд байна. Энэ нь зохион байгуулагчдын санааг зовоож эхэлсэн бөгөөд халдварын тоо нэмэгдсээр байвал олимпыг цуцлах асуудал яригдаж магадгүй гэж ивээн тэтгэгчдийн зүгээс мэдээлсэн юм.

Тэгвэл халдварын тоо нэмэгдвэл олимпыг цуцлах эсэхийг "Токио 2020" зохион байгуулах хорооны дарга Тоширо Муто үгүйсгээгүй бөгөөд халдварын тоог хянаж шаардлагатай бол “хэлэлцүүлэг” зохион байгуулна гэжээ.

Тодруулбал, хэвлэлийн бага хурлын үеэр “Сүүлийн шатуудад халдварын тохиолдол нэмэгдсээр байвал наадмыг цуцлах уу” гэх сэтгүүлчдийн асуултад Тоширо Муто “Хэрэв халдварын тохиолдлууд нэмэгдсээр байвал цуцлах, үргэлжлүүлэх эсэхээр хэлэлцүүлгийг хийнэ. Шаардлагатай арга хэмжээг нөхцөл байдлаас шалтгаалж авч хэрэгжүүлнэ. Халдварын тохиолдол нэмэгдэх эсэхийг урьдчилж хэлэх боломжгүй" гэсэн хариултыг өгсөн байна.

Харин Олон улсын Олимпийн хорооны дарга (ОУОХ) Томас Бах цуцлах нь” хэзээ ч сонголт биш” хэмээжээ.

Э.Мягмарнаран

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-57911122

БШУЯ: Нэгдүгээр ангийн элсэлт наймдугаар сард цахимаар явагдана
БШУЯ: Нэгдүгээр ангийн элсэлт наймдугаар сард цахимаар явагдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.