Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш 09.00 цагт болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш буюу есдүгээр сарын 18-ны 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдон, улмаар хэрэг нь шүүхэд шилжээд буй. Түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан.

Түүний гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 24-нд товлогдсон ч шүүх хуралдааны үеэр Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан.

Тодруулбал, Б.Эрдэнэсүх шинээр өмгөөлөгч авсан ба тухайн өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлснээр гэм буруугийн шүүх хурал хойшлогдсон юм.

“Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Азжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн“
“Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Азжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн“
 
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!