САНАЛ БОЛГОХ: Сэтгэлээр унасан өдөрт тань зориулсан 8 кино

Ангилал
Бусад
Огноо
Унших
5 минут 46 секунд

Зарим өдөр бүх зүйл зүгээр мэт боловч сэтгэл дотроо ямар ч шалтгаангүй хүнд, хоосон санагддаг. Хэнтэй ч яримааргүй, юу ч хийх хүсэлгүй, зүгээр л ганцаараа кино үзээд хэвтмээр үе хүн бүрт байдаг. Тийм үед заавал инээлгэх кино сонгох шаардлагагүй. Заримдаа таны мэдэрч буйг яг ойлгож байгаа мэт санагдах нэг түүх, нэг дүр, нэг кино хангалттай байдаг.

Сэтгэлээр унасан үед үзэхэд тохиромжтой, гунигаа бага ч гэсэн тайтгаруулж, бодлоо өөр зүйлд хөтлөх 8 киног хүргэж байна.

1.The Fault in Our Stars (2014)

Хорт хавдраар өвдсөн Хэйзел хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах цуглаанд оролцох үедээ Августус хэмээх залуутай танилцаж, түүнд татагдана. Энэ кинонд хэдийгээр өвчин шаналал, айдас, хагацлын тухай өгүүлэх хэдий ч киноны төгсгөлд та энэ кино тэр чигтээ хайр дурлал, тухайн цаг үеийнхээ аз жаргалыг нандигнахын чухлыг мэдэрч, ойлгох боломжтой. Энэ киног үзсэн хүн бүр маш гайхалтай сэтгэгдэлтэй үлддэг юм.

2.The Parent Trap (1998)

Алли, Энни гэх хоёр охин зусланд бие биенээ олж харах хүртлээ ихрүүд гэдгээ огт мэддэггүй байжээ. Ингээд тэд нэг нь ээжтэйгээ, нөгөө нь аавтайгаа уулзахаар хоёр өөр орныг зорин солигдон нисдэг байна. Энэ үйл явдал салсан эцэг эхийг нь буцан нийлүүлэх эхлэх байх юм гэж хэн ч санаагүй.

3.Mean Girls (2004)

Дөрвөн найзын сонирхолтой, адал явдалтай, хөгжилтэй үйл явдлын тухай өгүүлдэг. Жинхэнэ үерхэл, хуурамч нөхөрлөл, атаа жөтөө гээд л охидын дунд өрнөдөг маш олон үйл явдлыг харуулна. Таны найзтайгаа заавал үзэх ёстой киноны нэг гэж үүнийг л хэлэх байна.

4. Happy Death Day 2U (2019)

Маш олон хүн эхний анги болох "Happy Death Day"-ийг үзсэн хэмээн найдаж байна. Гол дүрийн охин төрсөн өдрөөрөө хүнд хөнөөгдөж, тэр өдрөө дахин дахин сэрсээр байдаг. Тус ангид хэдий алуурчныг барьж, цаг хугацааны эргүүлгээс гардаг хэдий ч Трий энэ удаад дахин нэг л өдрөө сэрж эхэлдэг. Гэхдээ тэр энэ удаад өөрийнхөө ертөнцөд биш зэргэлдээ ертөнцөд гацсан байлаа. Түүний найз залуу Картер одоо түүний найз залуу биш, түүний танилууд бүгд өөр өөр. Энэ удаад Трий багтай алуурчныг олж, цаг хугацааны эргүүлгээс гарахын тулд математикч болох хэрэгтэй болно. Энэ кино аймшиг, инээдэм хослуулсан төдийгүй хүмүүст тулгардаг хүнд хэцүү асуудлуудад сургамж өгдөг.

5. Isn’t It Romantic (2019)

Натали гэх эмэгтэй романтик кинон дээр гардаг бүх л зүйл зүгээр л төсөөлөл гэж боддог нэгэн. Гэтэл нэгэн удаа метроны буудал дээрх ослын дараа тэрбээр төсөөлөл гэж боддог тэр л романтик ертөнцөд ухаан орно. Бүх зүйлс түүний хувьд цоо шинэ, бас хар дарсан зүүд мэт санагдана . Шинэ орчинд түүнийг хэрхэн дасан зохицохыг та уг киноноос үзэх болно.

6. Johnny English Strikes Again (2018)

Британийн нууц албаны тагнуулч, мөрдөгч нар нэг нэгээрээ илэрч, бусдад хөнөөгдөж эхлэхэд тэр явдлын эсрэг зогсох ганц л хүн байлаа. Энэ бол нэгэн цагт мөрдөгч байсан ч одоо бага сургуульд багшилж буй Жонни Инглиш. Аюул тарьж буй гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэх хөгжилтэй тэмцлийг нь та ЖОННИ ИНГЛИШИЙН ДАРААГИЙН ДАЙРАЛТ киноноос хүлээн авч үзээрэй.

7.Whip It (2009)

Жижигхэн хотын эршүүд охидын нөхөрлөл, адал явдлын тухай өгүүлнэ. Охид өөрсдийн хүсэл мөрөөдлийн төлөө хэрхэн тэмцэж байгааг маш хөгжилтэй, өвөрмөц байдлаар үзүүлж чадсан кино.

8. Walk the Line (2005)

Алдарт дуучин Жонни Кашийн бодит амьдралыг өгүүлэх энэхүү киноны гол дүрийг Холливудын мундаг жүжигчин Хоакин Феникс бүтээсэн юм. Алдартай болохын хэрээр түүнийг даган ирэх аюул, эрсдлүүд болоод амьдралын шалгууруудыг энэ кино танд бодитоор харуулна. Хар тамхинд донтож, архинд орж, байгаа бүхнээ аажмаар алдаж, ирээдүйгээ гэх ямар ч итгэлгүй болсон хэдий ч хүн хамгийн гүн хонгилоос хэрхэн дээш гарч ирэх боломжтойг, өнгөрсөн амьдралаа ардаа гээж шинээр бүхнийг эхлүүлэх боломж үргэлж бий гэдгийг танд ойлгуулах болно. Мөн нөхөрлөл, гэр бүл, хайр дурлалын үнэ цэнийг та энэ киноноос бүрэн мэдэрнэ. (Түүний шоронд очиж дуулж буй хэсэг хамгийн алдартай бас сэтгэл хөдлөм мөч юм шүү.)

ҮСХ: Өнгөрсөн онд 121,4 мянган хүүхэд шүд цооролтой гэж бүртгэгдсэн
ҮСХ: Өнгөрсөн онд 121,4 мянган хүүхэд шүд цооролтой гэж бүртгэгдсэн
 
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтад 71 иргэн, хуулийн этгээд холбогдон шалгагджээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтад 71 иргэн, хуулийн этгээд холбогдон шалгагджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!