П.Алтанцэцэг: Хагалгааны үеэр унтуулгад ашигладаг Фентанил эм ТАСРААГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

CХД-ийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор өнөөдөр цахим хуудастаа "Хагалгааны үеэр унтуулгад хэрэглэдэг зарим тариа тасарснаас болж төлөвлөгөөт хагалгаанууд орох боломжгүй боллоо" хэмээн мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр “Ерөнхий унтуулгатай төлөвлөгөөт хагалгаанууд орох боломжгүй боллоо шүү, хүмүүсээ. Унтуулгын үеэр хэрэглэдэг зарим тариа (фентанил) тасраад сар орчмын нүүр үзэж байна. Энэ хугацаанд манай эмнэлэгт лав хааяа хааяадаа амь зогоох хэдхэн ширхгийг өгч, өнөөхийгөө хэдэн тасагтаа дотроо хуваарилж тарааж амь зогоож байгаа үзэгдэл танил боллоо.

Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг, ямар арга хэмжээ авч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэлгүй л энэ тариаг зайлшгүй хэрэглэдэг эмнэлгийн ажилчид маань хий дэмий санаа зовсон байдалтай төлөвлөгөөт хагалгаанд орох хүмүүсээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар л байна" гэсэн юм.

Тэгвэл уг асуудалд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг "Фентанил тариа тасраагүй. Улсын эмнэлгүүдэд нөөцийн хуваарилалт хийж зохицуулж байна" гэсэн тайлбар өглөө.

ОХУ-аас хил давсан түймрийг нисдэг тэргээр унтрааж байна
ОХУ-аас хил давсан түймрийг нисдэг тэргээр унтрааж байна
 
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэг ХЭҮК-т хандаж гомдол гаргалаа
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэг ХЭҮК-т хандаж гомдол гаргалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!