“Драгон Хэли“ болон “Чингис Аэрлайнс“ компаниуд “MINING WEEK & MINEPRO 2026” ОУ-ын чуулган, үзэсгэлэнд оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 35 секунд

“Номин Холдинг” ХХК-ийн Агаарын тээвэр, Автомотив, Логистикийн бизнесийн харьяа “ДрагонФлай Хэли” ХХК болон “Чингис Аэрлайнс” авиа компаниуд “Mining Week & MinePro 2026” ОУ-ын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд оролцож, агаарын тээвэр, нислэгийн үйлчилгээ, нисгэгчийн сургалт болон агаарын хөлгийн худалдан авалтын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

МУ-ын эрдэс баялгийн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологи, хамтын ажиллагааны асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж, салбарын оролцогчдыг нэгтгэдэг “Mining Week & MinePro 2026” ОУ-ын чуулган, үзэсгэлэн энэ жил Налайх дүүргийн Тайж хайрханд 3 өдрийн турш зохион байгуулагдаж байна.

Уул уурхайн салбарын хөгжилд агаарын тээвэр, логистикийн үйлчилгээ чухал үүрэгтэй бөгөөд тус салбарын хэрэгцээ, шаардлагад нийцсэн нислэгийн үйлчилгээ, дэвшилтэт технологи, мэргэжлийн боловсон хүчний бэлтгэл нь бизнесийн үйл ажиллагааны үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ хүрээнд “ДрагонФлай Хэли” ХХК нь өөрийн импортлон нийлүүлдэг Robinson-R44 болон Bell-505 загварын нисдэг тэргүүдийг танилцуулж, нисдэг тэрэгний худалдан авалт, ашиглалттай холбоотой мэдээллийг хүргэж байна. Мөн мэргэжлийн нисгэгч бэлтгэх сургалтын хөтөлбөр, нислэгт суурилсан практик сургалтын онцлог, боломжийн талаар үзэсгэлэнгийн зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.

Харин “Чингис Аэрлайнс” Авиа компани нь орон нутгийн нислэгийн үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ ATR 72-600 загварын 70 хүний суудалтай агаарын хөлгийн техникийн үзүүлэлт, ашиглалт, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж байна.

“Mining Week & MinePro 2026” чуулган, үзэсгэлэнд Монгол, Хятад, ОХУ, БНСУ, Япон, Австрали, Канад, Их Британи, Герман, Швед, АНУ зэрэг 20 орны төлөөлөл оролцож, уул уурхайн салбарын хөгжил, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэж байна.

Тус арга хэмжээний үеэр үзэсгэлэнг зорин ирсэн зочид “ДрагонФлай Хэли” ХХК болон “Чингис Аэрлайнс” Авиа компанийн хамт олонтой уулзаж, нисдэг тэрэг худалдан авах, нисгэгчийн сургалтад хамрагдах, орон нутгийн нислэгийн үйлчилгээ болон ATR 72-600 агаарын хөлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш 09.00 цагт болно
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш 09.00 цагт болно
 
Д.Цогтбаатар: Ном уншдаг хүн ХЗДХ-ийн сайдад нэр дэвшиж байгаад нь баярлаж байна
Д.Цогтбаатар: Ном уншдаг хүн ХЗДХ-ийн сайдад нэр дэвшиж байгаад нь баярлаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!