Археологийн малтлагаар Чингис хааны билиг сургаалыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн хүрээнд судлаачид Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших "Олон" сүмд 2025–2026 онд археологийн малтлага хийжээ. Судалгааг Монголын талаас 2025 онд доктор Л.Эрдэнэболд, 2026 оноос Академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны баг ажиллаж “Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлсэн байна.

Малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илрүүлжээ.

2025 онд Япон улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр уг сүм нь XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарах он цаг гарсан нь Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй давхцаж буй аж.

Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судруудаас үзэхэд Олон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илэрхийлж байгаагаараа онцлогтой.

О.Алуунгуа

П.Алтанцэцэг: Хагалгааны үеэр унтуулгад ашигладаг Фентанил эм ТАСРААГҮЙ
П.Алтанцэцэг: Хагалгааны үеэр унтуулгад ашигладаг Фентанил эм ТАСРААГҮЙ
 
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол 37 этгээдийн 16 нь БНСУ-д байжээ
Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол 37 этгээдийн 16 нь БНСУ-д байжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!