Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн жилийг хуулийн дагуу есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх наймдугаар сард орон даяар ЕБС-д шинээр элсэх зургаан настнуудын бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах чиглэлийг БШУЯ-аас өгчээ.
Бүртгэлийн нэгдсэн товын талаар тус яамнаас тодруулахад, "Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэл цахимаар явагдана. Наймдугаар сар хүртэл бүртгэл нээгдэхгүй.
Нийслэл болон аймаг бүрт халдварын нөхцөл байдал харилцан адилгүй байгаа учраас бүртгэлээ хэзээ явуулах талаар тухайн аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулна. Энэ ажлыг зохион байгуулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас аймгуудад өгсөн" гэв.