
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 301 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайд болон Боловсролын сайдын хамтарсан А/255/, А/254 тоот тушаал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс баталсан удирдамжийн дагуу орон нутгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулах сургалт эхэллээ. Сургалтад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын нийт 37 эмч хамруулж байна.

Энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зорилтот насны хүүхдүүдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн байдалд хяналт тавих, өвчлөл болон эмгэгийг эрт үед нь ирүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм. Үүнд цэцэлэгийн дунд бүлэг буюу 36 сартай хүүхдүүд, Ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдыг хамруулах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!