Дорнод, Сүхбаатар аймагт ой, хээрийн түймэр гарч 5738 га талбай шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Энэ сарын 15-16-ны хооронд дөрвөн аймгийн газар нутагт ой, хээрийн түймэр гарч 5738 га талбай шатсан байна. Тодруулбал,

-Булган аймгийн Хишиг-Өндөр сумд энэ сарын 15-ны 14:50 цагийн орчимд гарсан түймрийг алба хаагчид, иргэд хамтарч өчигдөр 20:30 цагийн үед бүрэн унтраажээ. Түймрийн улмаас 3 га талбай шатсан байна.

-Баянзүрх дүүрэгт 13:15 цагийн орчимд өчигдөр ойн түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид 18:15 цаг хүртэл ажиллаж, цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар 6 га талбай шатжээ.

-Дорнод аймгийн Халхгол сумд 11:29 цагт гарсан түймрийг албаныхан 6:08 цагт бүрэн унтраасан бөгөөд түймрийн улмаас 1200 га талбай шатжээ.

Тус аймгийн Ялалт багийн “Тамсаг булаг” гэдэг газарт мөн хээрийн түймэр 3900 га талбай өртөж шатсан байна.

-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд 14:05 цагт гарсан хээрийн гал түймрийг албаныхан 18:40 цагт бүрэн унтраасан бөгөөд нийт 126.5 га талбай өртөж шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

О.Алуунгуа

Манай улсаас 17 жүдоч Азийн наадамд өрсөлдөнө
Манай улсаас 17 жүдоч Азийн наадамд өрсөлдөнө
 
САНАЛ БОЛГОХ: Сэтгэлээр унасан өдөрт тань зориулсан 8 кино
САНАЛ БОЛГОХ: Сэтгэлээр унасан өдөрт тань зориулсан 8 кино
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!