Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Веросэлл“ вакцины гуравдахь тунд Файзер хийнэ“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 15 секунд

Дэлхийн улс орнуудад "Дельта" вирусийн халдвар өндөр байгаатай холбогдуулан Турк, ОХУ зэрэг улс гурав дахь тунг хийж эхэлжээ. Учир нь "Дельта" хувилбар нь хоруу чанартай, маш хурдацтай тархдаг, богино хугацаанд хүндэрдэг бөгөөд вакцины үр дүнг бууруулдаг судалгаа гарсан байна. Тиймээс гуравдахь яаравчилж эхэлсэн байна.

Харин манай улсын хувьд судалж байгаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Тэрбээр "Дэлхийн улс орнууд гуравдахь тунг судалж байна. Манай улс ч гэсэн судалгааны баг гаргаад судалгаа хийж байна. Одоогоор гуравдахь тунд зориулж вакцин гаргасан улс байхгүй. Синофарм үйлдвэрийн Веросэлл вакцин хийсэн улсууд гуравдахь тунгаа Файзер вакцинаар хийнэ гэдгээ мэдэгдсэн байгаа. Мөн Их Британийн Оксфордын их сургуулийн гаргасан Астразенека вакцины гуравдахь тунг мөн астразенека вакцинаар хийнэ. ОХУ-ын Спутник вакцин ч гуравдахь тундаа Спутникээ хийнэ гэж мэдэгдээд байгаа" гэлээ.

С.Энхболд: Манай улсад
С.Энхболд: Манай улсад "Дельта" вирус орж ирэх нь цаг хугацааны асуудал, эрсдэл өндөр
 
Нэг өрх сард 7403 төгрөгийг цай, кофенд зарцуулж байна
Нэг өрх сард 7403 төгрөгийг цай, кофенд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.