Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн халдвар авсан хоёр жирэмсэн эмэгтэй нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний бие хүнд байна. Хоёр эх ковидын хүндрэлээр нас барсан. Хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан.

PFizer вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд ямар нэг сөрөг зааваргүй. Жирэмсний 14-36 долоо хоногийн хооронд вакцин хийнэ гэсэн зөвлөмж бий. Ургийн хөгжил 9 дэх долоо хоногт бүх эрхтэн бүрэлдсэн байдаг тул, жирэмсний дөрвөн сартайгаас хойш вакцин хийлгэхийг зөвлөж байна" гэв.

Жирэмсэн эмэгтэйчүүд даваа гарагаас сайн дураараа вакцинд хамрагдана.

Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулах цэгүүд:

  1. Багануур ЭМТ-ийн А корпус
  2. Багахангай ЭМТ
  3. Баянгол 86-р цэцэрлэг
  4. Баянзүрх 97-р сургууль
  5. Налайх ЭМТ
  6. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг
  7. Сүхбаатар 69-р цэцэрлэг
  8. Хан-Уул механик инженерийн сургууль
  9. Чингэлтэй Аврагч спорт хороо
ЭМЯ:1792 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барлаа
ЭМЯ:1792 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд