Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ:1792 тохиолдол батлагдаж, есөн хүн нас барлаа

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11,000 орчим хүнээс шинжилгээ авахад 1792 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 73896 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1280 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 511 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 7963 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-5059
  • Хүндэвтэр-2156
  • Хүнд-607
  • Маш хүнд- 141 хүн байна.

Энэ хугацаанд 196 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 56449 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд есөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 351 болсон байна.

“Жад” хочит тулаанч Ц.Амарсанаа “One Championship” холбоонд 2 дахь ялалтаа авлаа
“Жад” хочит тулаанч Ц.Амарсанаа “One Championship” холбоонд 2 дахь ялалтаа авлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд