Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонез улс Хятадын вакцинаар дархлаажуулалтаа эхлүүлэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 36 секунд

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнөөдөр Хятадын “Sinovac” компанийн бүтээсэн вакциныг хийлгэснээр тус улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Дэлхийд хүн амаараа дөрөвт жагсдаг тус улсын Хүнс, эмийн чанарын хяналтын үндэсний агентлагаас хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусийн анхны вакцин бол Хятадын “Sinovac” компанийн вакцин байсан юм.

Энэхүү вакцин нь 65.3 хувийн үр дүнтэй байгааг завсрын туршилтын дүн үзүүлсэн бөгөөд Индонези улс хоёр сарын хугацаанд нэн тэргүүнд эрүүл мэндийн байгууллагуудын 1.5 сая орчим ажилтныг вакцинжуулахаар төлөвлөжээ. Индонезийн Засгийн газар нийтдээ 181 сая хүн вакцин хийхээр тооцоолсон  бөгөөд дараагийн ээлжинд төрийн үйлчилгээний албан хаагчид, өндөр настнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийхээр болсон байна.

Тус улс өнгөрсөн оны сүүлчээр “Sinovac” компаниас гурван сая орчим тун вакцин хүлээж авсан бол энэ оны нэгдүгээр улиралд дахин 30 сая тун, нийтдээ 125 сая тун вакцин авахаар төлөвлөжээ. Түүнчлэн “Pfizer”, “Novavax”, “AstraZeneca” компаниудтай тус бүр 100 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулахаар ажиллаж байгаагаа тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Индонезид өнөөдрийн байдлаар 846 мянган тохиолдол бүртгэгдэж, 24 мянган хүн нас баржээ.

"Роснефть" Якутад байгалийн хийн томоохон орд газар илрүүлжээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.