“Чимээтэй номын сан“ татварын дарамтын улмаас хаалгаа барьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

"Чимээтэй номын сан" хаалгаа барьсан талаар “Loud library”-н үүсгэн байгуулагч Б. Идэржавхлан мэдэгдсэн байна. Тодруулбал тэрбээр, "Хамтдаа байсан, дэмжсэн, үйлчлүүлсэн та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа. Номын сан угаасаа ч ашиг олдог бизнес биш л дээ. Ашиг олох гэж ч анхнаасаа хийгээгүй болохоор балансаа бариад байхад л болдог. Зөвхөн хүүхэд бүр номоос цааргалдаггүй, очихоосоо зугтаадаггүй, хамтдаа аз жаргалтай дурсамж бүтээж болдог, хүссэнээрээ орилж, гүйж харайж ч болдог, бас хаана ч очоод эморч болдог, шөнөдөө очоод хоносон ч болдог хүүхэд бүрийн эрх чөлөөний ордныг бүтээх гэж л зорьж түүндээ зориулж 300 гаруй саяын хөрөнгө оруулалт хийж байлаа. Зорьсондоо ч хүрсэн.

Энэ хугацаанд бид нийт 100.000 гаруй хүнд үйлчилж, 10 гаруй аймаг, нийслэлийн 40 орчим сургууль, номын санд зөвлөгөө тусламж, хандив үзүүлж, хөтөлбөрөө нэвтрүүлж, сургалт хийж, хүүхдийн эрхийн төлөө 10.000 хүүхдийн фестиваль ч хийж, 30-аад мянган номтой Чимээ дүүрэн номын санг бүрдүүлж чаджээ. Даанч татвар татаас, суутгал шимтгэл, хууль эрх зүйн орчин үнэхээр хайр юм даа. Манай улсад ажиллах тусам өрөнд унадаг нь үнэхээр сайхан шүү. Гэхдээ номын сангийн ойлголтыг эвдэж хүүхэд багачууддаа номын ертөнцөөр хэрхэн аз жаргалтай аялж болдгийг ойлгуулж чадсан хамтран зүтгэсэн баг олноороо үнэхээр бахархаж байна. үүхэд бүхэн өөрсдийнхөө төлөө чимээтэй байг" гэжээ.

Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!