“Эрдэнэт Марафон-2026” гүйлтийн тэмцээнд 1200 гаруй тамирчин оролцлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 1 секунд

Эрдэнэт хотын 50 жилийн ой, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Хичээллэе-Өрнүүлье-Хэвшье” аяны хүрээнд “Эрдэнэт Марафон–2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Анх удаа нээлттэй хэлбэрээр мэргэжлийн болон сонирхогчдын 14 төрөл, 8 зайн ангилалд зохион байгуулж буйгаараа онцлогтой.

“Эрдэнэт Марафон-2026”-д 1275 тамирчин бүртгүүлсэнээс ОУХМ, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Гантулга, Ж.Олонбаяр, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан, Орхон аймгийн тамирчин Хөнгөн атлетикийн Монгол Улсын ойрын зайн гүйлтийн төрлийн 5 удаагийн амжилтыг шинэчлэн тогтоосон Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ О.Мөнхтүмэн тэргүүтэй тамирчид оролцож байгаа нь өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй, чансаа өндөр болж буйг илтгэж байна.

Энэхүү бүх нийтийн гүйлтийг өргөн хүрээнд жил бүр уламжлал болгон олон улсын стандартад нийцсэн байдлаар зохион байгуулж байхаа аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр онцоллоо.

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг угтан улс, бүсийн чанартай 30 гаруй урлаг, спортын уралдаан тэмцээнийг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Эрдэнэт Марафон–2026” бүх нийтийн гүйлт юм.

Тэмцээний 5км тутамд уст цэг байгуулж, бүх төрлийн гараа, барианы цэгийг Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд төвлөрүүлж, маршрутыг олон улсын шаардлагад нийцүүлэн тэмдэгжүүлжээ. Мөн тэмцээний шүүгчээр Монголын Хөнгөн атлетикийн холбооны 8 улсын шүүгч ажиллаж байгаа бол зохион байгуулалтад туслах шүүгч, цагдаагийн бие бүрэлдэхүүн, зохион байгуулагч гээд 50 гаруй бүрэлдэхүүн ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн энэ сарын 10-ныг дуустал иргэдэд нээлттэй байна
Төв цэнгэлдэх хүрээлэн энэ сарын 10-ныг дуустал иргэдэд нээлттэй байна
 
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн  эзэн боллоо
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!