Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 37 секунд

“Эрдэнэт хот, Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг найм дахь жилдээ тэмдэглэх гэж байна. 2017 онд аймгийн ИТХ-ын аравдугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Эрдэнэт хотын өдөр, Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр болгож, жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.

Тэртээ 50 жилийн өмнө 1975 оны 12 дугаар сарын 11-ны Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 226 дугаар зарлигаар “Эрдэнэт хот”-ыг 1976.01.01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт хот болгохоор шийдвэрлэсэн байдаг.

Энэ жилийн “Эрдэнэт хот, Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-өөр 2026 онд тохиох Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээгээ албан ёсоор эхлүүлж байна.

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, улс орны хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

"Эрдэнэт хотын өдөр" эхлэх өглөө “Эрин зууны бахархал” сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл орж хотын Эрдэнэт хотын суурь тавигдсан түүх, 1973 онд Эрдэнэтийн овооны арын хөндийд эхэлсэн их бүтээн байгуулалт, эх орны өнцөг булан бүрээс илгээлт өвөртлөн ирсэн Анхдагч, Илгээлтийн эздийн хөдөлмөр зүтгэл, Эрдэнэт хотынхоо Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийн талаар онцлон таниулжээ.

Өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, Эрдэнэт хотын хүндэт иргэнээ алдаршуулах гэх мэт уламжлалт арга хэмжээнүүд өрнөхийн зэрэгцээ Монгол Улсын Филармони Симфони найрал хөгжмийн “Шилмэл бүтээл-ийн хүндэтгэлийн тоглолтыг Эрдэнэтчүүддээ толилуулна.

Жилийн жилд сүлд мод засах, А.Амарын талбайн тохижолтыг Хот тохижуулах газрын ажилтан албан хаагчид хариуцан хийдэг. Энэ жилийн сүлд модны агуулга “ECITY-50” буюу Эрдэнэт хот 50 жил гэсэн агуулгын хүрээнд тохижолтын ажил хийгдэж байна. Арванхоёрдугаар сарын 11-ний 20:30 минутад сүлд мод оо асаах ёслолд, Эрдэнэтчүүд ээ урьж байна. Мөн энэ үдэш гэрлийн лазер шоу, Batuh, Баярцэцэг, Runa зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

2025 оны орон нутгийн төсвийн хамгийн том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил 35/10 кВ-ын “Даваат дэд” станцыг албан ёсоор Эрдэнэт хотын өдрөөрөө нээхээр бэлтгэл хангаж байна. 40 гаруй жилийн түүхэнд Орхон аймаг анх удаа бие даан дэд станц барьж, ашиглалтад оруулж буй түүхэн бүтээн байгуулалт. Мөн Дэнж, Оюут багийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг нээнэ. “Иргэдийн уулзалт”-ын үеэр иргэдээс гарсан санал хүсэлтэд тулгуурлан хэрэгжсэн бүтээн байгуулалт билээ.

Эрдэнэтчүүддээ “Эрдэнэт хот, Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!