Эрдэнэт хотын 30 гаруй мянган өрхөд 50 жилийн ойн гарын бэлэг хүргэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

May be an image of textЭрин зууны бахархал Эрдэнэт” 50 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотын 30 гаруй мянган айл өрхөд гарын бэлэг хүргэхээр бэлтгэж байна. Түүхт ойн хүрээнд айл өрх бүрт хүргэх энэхүү бэлэг нь орон нутгийн үйлдвэрлэгч уул уурхайн “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрлэсэн зэс уртасгагч залгуур байх юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, чанар, аюулгүй хэрэглээг эрхэмлэсэн энэхүү бүтээгдэхүүн нь Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлгэдэл, дурсгал болон айл өрхүүдэд хүрнэ. Тус компани 2023 оноос эхлэн ERD-23 ухаалаг уртасгагчийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд зэс бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн 2025 оноос бэлэг дурсгалын зүйл, цом, медаль зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. “Эрин зууны бахархал Эрдэнэт” 50 жилийн ойн баяр наадмын бэлгийн багцыг орон нутгийн аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид болон иргэдээс худалдан авч буй нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болж байна

НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ
НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ
 
Senzu, Mzinho нар бэлтгэлээ хийхээр Европыг зорьжээ
Senzu, Mzinho нар бэлтгэлээ хийхээр Европыг зорьжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!