1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо хоногт багтаан олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон юм.

1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болгосон байдаг.

7 иргэний амь насыг авран хамгаалжээ
7 иргэний амь насыг авран хамгаалжээ
 
Ц.Туваан: “Бодь“-ийн асуудлаар АН-ын бүлэг нэгдсэн байр сууриа илэрхийлбэл энэ асуудал нэг талдаа гарах байх
Ц.Туваан: “Бодь“-ийн асуудлаар АН-ын бүлэг нэгдсэн байр сууриа илэрхийлбэл энэ асуудал нэг талдаа гарах байх
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!