Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын 1-нээс хэрэгжихээр тусгагджээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх тухай шийдвэр гарлаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан 130,000 гаруй иргэний хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг үр хүүхэд, гэр бүл нь өв залгамжлан авах боломж бүрдлээ. Тус тогтоол 6-р сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр тусгагдсан байна.

Одоогийн зохицуулалтаар Өвлөх эрхийн гэрчилгээ, өв хүлээн авах хүний иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг бүрдүүлэн брокерын компанидаа хандсанаар хувьцааг өвлөн авдаг.

ХУД-ийн Нэгдүгээр хорооны дахин төлөвлөлтийг орчин үеийн хөгжлийн концепцоор хийнэ
ХУД-ийн Нэгдүгээр хорооны дахин төлөвлөлтийг орчин үеийн хөгжлийн концепцоор хийнэ
 
ҮАБЗ-ийн хурал түр завсарлаж, маргааш үргэлжлэхээр боллоо
ҮАБЗ-ийн хурал түр завсарлаж, маргааш үргэлжлэхээр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.