Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дунд хуруу гозойлгосон Л.Наранбаатарыг нэг тоглолтоор бандлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ цувралд Эйпс, Бодонс багууд учраа таарсан. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр болж Эйпс хожил байгуулж цувралын харьцааг 2-2 болгон тэнцүүлсэн.

Уг тоглолт дууссаны дараа Бодонсын удирдлага Л.Наранбаатар талбайгаас гарах үедээ хөгжөөн дэмжигчид рүү салаавч гаргасан. Монголын сагсан бөмбөгийн холбооноос уг үйлдлийг үзэгчдийг үл хүндлэх, ёс зүйгүй улмаар эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж үзэн Л.Наранбаатарыг нэг тоглолтоор бандаж, харин багт нь 1,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Хоёр багийн цувралын тав дахь тоглолт маргааш 19:10 цагаас болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +7 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +7 хэм дулаан
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.