УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийснээс хойш нийт 79 өдөр хуралдаж өнөөдөр хаалтаа хийлээ.

Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын бүрэн эрх, сонгуульт хугацаа ид дундаа орсон энэ цаг үед өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-ыг нь Улсын Их Хурлын гишүүд санаачилсан байна.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал 341 хууль тогтоомж баталсан бол зөвхөн энэ хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ.

Дорнод аймагт 18 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас баржээ
Дорнод аймагт 18 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас баржээ
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!