
"Далайн хаадууд" клуб 15 жилийн ойн хүрээндээ анх удаа олон улсын нээлттэй усан спортын "Blue Mongolia Buir 2026" фестивалийг анх удаа зохион байгуулах гэж байна. Фестиваль ирэх зургаадугаар сарын 28-30-ны хооронд Дорнод аймгийн Буйр нууранд болно.
Фестивалийн хөтөлбөрт:
- Усан сэлэлтийн олон улсын нээлттэй тэмцээн (200м-10000м)
- Гэр бүлийн "Хөгжөөнт нугас" уралдаан
- Beach Festival, Оройн концерт, DJ шоу
- Галт шоу болон үндэсний урлагийн тоглолт
- айгаль орчныг хамгаалах аян
- Усны температур: 18°C
Бүртгэл 2026 оны 5-р сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Холбоо барих: 94113995
Имэйл: kingsofocean720@gmail.com

