Г.Занданшатар С.Амарсайхан руу хариу ямар мессеж өгөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр өөртэй холбоотой мэдээллүүддээ тайлбар өгөхдөө Ерөнхий сайд асан Г.Занданшатартай холбоотой хэд хэдэн ноцтой мэдэгдлүүдийг хийсэн. Тухайлбал,

-Г.Занданшатар, Б.Оюутболд тэргүүтэй хүмүүс хууль бус алт олборлолтын асуудлаар намайг хүртэл худалдаж авахыг оролдсон

-А.Намсаманд улс төрийн хамаг будилааныг хутгаж байгаа Г.Занданшатарын захиалгыг гүйцэтгэх гэж миний өрөөнд орж ирсэн

-Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа А.Намсамандтай нийлж гантиг чулуун ордыг ашиглах зорилгоор ШШГЕГ-т үүрэг өгсөн гэж мэдэгдсэн.

Тэгвэл Г.Занданшатар өнөө өглөө хариу тайлбар хийж С.Амарсайханыг бүрэн эрхээсээ түдгэлзээд хамт шалгуулахыг шаардлаа. Тэрбээр "Ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг С.Амарсайханы ярьсанд үнэн алга.

Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй. Хуулийн байгууллагад хамт очоод шалгуулъя. Иргэн миний адил хуулийн өмнө тэгш байж, бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг шаардаж байна" гэсэн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан 10:00 цагаас эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 10:00 цагаас эхэлнэ
 
С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөллөө
С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөллөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!