АНУ ОХУ-ын эсрэг тавьсан газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хоригийг түр цуцалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

ОХУ Украины эсрэг түрэмгийлэл эхлүүлсний улмаас АНУ Орос улсаас ирэх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдаанд хориг тавьж байв. Харин Ойрх Дорнод дахь хямралын улмаас газрын тосны үнэ огцом нэмэгдсэн тул үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтад тавьсан хориг арга хэмжээгээ түр цуцлахаар болжээ.

Тодруулбал, 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хөлөг онгоцод ачсан, Орос улсаас гаралтай түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах, нийлүүлэхийг АНУ зөвшөөрөхөөр болсон байна. Энэ тусгай зөвшөөрөл дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хүчинтэй байх аж.

Эх сурвалж: Reuters

Цэргийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан МАРГААШ болно
Цэргийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан МАРГААШ болно
 
Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулна
Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!