
2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлээд 9 хонож байна. Хичээлийн эхний өдөр хүүхдүүдэд гэдэс өгсөн гэх мэдээлэл гарч, зарим иргэд үүнд эгдүүцэж буйгаа мэдэгдсэн.
Энэ талаар Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир "Сүүлийн 4-5 жилийн турш сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх ажлууд хийгдсэн. Энэ хүрээндээ сургууль, цэцэрлэгүүдэд "ЖИШИГ МЕНЮ", хоолны үйлдвэрлэлийн технологын карт, удирдамж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах гарын авлага зэрэг батлагдаад явж байгаа. Дотор махан хоолоор үйлчлэх ажлыг сүүлийн 2-3 жил судлаад, энэ жилээс сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр жишгээр оруулж ирсэн. Гэрийн нөхцөлд чанадаг шиг болгохгүй. Ногоогоор баяжуулаад хүүхэд идэхэд зориулсан байдлаар хийнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!