Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буйр нуурын ус, хөрсийг дахин шинжилгээнд хамруулахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна.

Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

Нуурын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад 1 гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн УРЬДЧИЛСАН дүгнэлт гарсан.

Мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

  • Нуур орчмын бохирдогдсон хэсэг, үхсэн загасны сэг зэмийг цэвэрлэх
  • Иргэд, амрагчдад ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгөх
  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-дад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх
  • Малчин иргэдийг нуурын усаар малаа услахгүй байх
  • Усны хэрэглээнд хяналт тавих
  • Ариутгал халдваргүйтгэл хийх
  • Хүн амын унд ахуйн худгийн усыг лабораторийн шинжилгээнд хамруулах
  • Нуурын ус, хөрсийг дахин шинжилгээнд хамруулах
  • Аймгийн Онцгой комиссын хуралд нөхцөл байдлыг танилцуулж шаардлагатай авах арга хэмжээг шийдвэрлэв.

Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаа

Б.Энхбаяр: Ирэх 7 хоногт ажлын хэсэг УИХ-д даргад дүгнэлтээ танилцуулснаар Нүүрсний сонсгол хийгдэнэ
Б.Энхбаяр: Ирэх 7 хоногт ажлын хэсэг УИХ-д даргад дүгнэлтээ танилцуулснаар Нүүрсний сонсгол хийгдэнэ
 
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.