
Чингис Аэрлайнс” Авиа компанийн нисгэгч Хоролдоржийн Хэрлэн 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар-Мөрөн-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэж, ATR 72-600 агаарын хөлгийн хамтран нисгэгч болсон баярт үйл явдал тохиолоо.

“Чингис Аэрлайнс” Авиа компанийн ATR 72-600 агаарын хөлөг нь одоогоор Даланзадгад, Мөрөн, Чойбалсан, Ховд аймгуудад хуваарьт нислэг үйлдэж байгаа билээ. Энэхүү агаарын хөлөгт нисгэгчээр ажиллахын тулд онол, практикийн сургалт, дадлага, нислэгийн бэлтгэл зэрэг мэргэжлийн нарийн шат дамжлагыг амжилттай туулах шаардлагатай байдаг. Нисгэгчийн хувьд анхны бие даасан нислэгээ гүйцэтгэнэ гэдэг мэргэжлийн замналын чухал үе шатуудын нэг бөгөөд шаардлагатай сургалт, дадлагаа амжилттай дүүргэж, "Чингис Аэрлайнс" Авиа компанийн нисгэгчдийн эгнээнд нэгдлээ.

Нисгэгч Х.Хэрлэнгийн цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, тэнгэрийн мөнгөн зам нь дардан, өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн шинэ нисгэгчээ угтан авсан "Чингис Аэрлайнс" Авиа компанийн хамт олонд халуун баяр хүргэе.





Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!