Сэрэмжлүүлэг: Согтуу үедээ мотоцикл жолоодож, осол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Завхан аймагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, албаныхан “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн” гэх дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даюун” маркийн мотоцикл жолоодож, урсгал сөрж “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг албаныхан анхаарууллаа.

О.Алуунгуа

Хурандаа нар улстөрчдөөс БОХИР байна
Хурандаа нар улстөрчдөөс БОХИР байна
 
Гурилын үнэ өмнөх оны мөн үеэс 98 төгрөгөөр өсжээ
Гурилын үнэ өмнөх оны мөн үеэс 98 төгрөгөөр өсжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!