Хэлэлцээ хийх Ираны төлөвлөгөөнд АНУ хариу өгчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 46 секунд

Сөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөний төслийг Иран Пакистанаар дамжуулан АНУ-д хүлээлгэн өгсөн. Энэ саналд АНУ хариу өгсөн, одоо хариуг судалж байгаа гэж Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

Ираны зүгээс санал болгосон төлөвлөгөө нь 14 заалттай. Гэхдээ энэ баримт бичигт цөмийн хөтөлбөртэй холбоотой санал санаачилга багтаагүй аж.

Харин 30 хоногийн дотор байлдааны ажиллагааг зогсоох, бүслэлтийг цуцалж, Ормузын хоолойг нээх саналыг АНУ-д тавьжээ. Ираны тал санал болгож байгаачлан, эхний ээлжинд тохиролцоонд хүрсний дараа хэлэлцээ хийх нэг сар эхлэх юм байна.

Эх сурвалж: DW

ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалав
ОБЕГ: Гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалав
 
Орон сууцанд гал гарч 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Орон сууцанд гал гарч 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!