
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Ираны эсрэг АНУ, Израилын цохилт эхэлсэн мөчөөс л энэ ажиллагааг хууль бус хэмээн шүүмжилж, "Энэ дайнд оролцохгүй" хэмээн мэдэгдэж байлаа. Тэгвэл Испани улс сөргөлдөөн даамжирахаас сэргийлэх үүднээс Ираны эсрэг АНУ-ын ажиллагаанд оролцох онгоцуудыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй, цэргийн баазаа ашиглуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Агаарын орон зайг хаах тухай энэхүү шийдвэр нь Америкийн цэргийн онгоцууд Ойрх Дорнод руу хүрэхэд багагүй бэрхшээл учруулахаар байгаа аж. Түүнчлэн АНУ-тай хамтарсан Морон агаарын цэргийн бааз, Рота тэнгисийн цэргийн баазыг Ирантай хийх дайнтай холбоотойгоор ашиглахыг хориглосон байна.
Энэ нь сөргөлдөөнийг даамжруулах аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх явдал гэж Испанийн Гадаад хэргийн сайд Мануэль Альбарес мэдэгджээ.
АНУ энэ шийдвэртэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй байна. Гэхдээ өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийхдээ Ирантай хийх дайныг эсэргүүцсэн Испанийн эсрэг худалдааны бүрэн хориг тавина хэмээн сүрдүүлж байв.
Эх сурвалж: ВВС
Гэрэл зураг: Getty Images
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!