
Монголын уул уурхай,эрдэс баялгийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох 'Mining week&Mining pro 2026‘ арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Тус арга хэмжээ "Уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоо: Боломж ба сорилт" хэлэлцүүлгээр эхэлж, АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нээж үг хэлэв.

Тэрбээр уул уурхайн салбар дахь эмэгтэй ажиллах хүчний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг онцоллоо. Тухайлбал, 2023 онд 10 521 байсан эмэгтэй ажиллах хүчний тоо 2025 онд 13 730 болж, хоёр жилийн хугацаанд 30.5 хувиар өссөн байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн жендэрийн асуудлын хүрээнд авч үзэх бус, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, мэргэжлийн үйл ажиллагаанд оруулж буй бодит хувь нэмэртэй нь уялдуулан авч үзэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.
Түүнчлэн уул уурхайн салбар нь олон мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, ур чадварын нэгдэл дээр хөгждөг тул эмэгтэйчүүдийг зөвхөн захиргаа, санхүү, бичиг хэргийн чиглэлээр бус, салбарын мэргэжлийн болон удирдах түвшинд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцоллоо.
О.Алуунгуа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!