Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Родри “Манчестер Сити”-г орхиж “Барселона“-тай 4 жилийн гэрээ байгуулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Родри Испанийн "Барселона" клубтэй дөрвөн жилийн гэрээ байгуулахаар болсон тухай талууд мэдээллээ. Манчестер Сити түүнийг 88 сая ам.доллароор шилжүүлэх саналыг хүлээн зөвшөөрөөд байна.

Тэрбээр “Манчестер Сити” -тэй байгуулсан гэрээнийхээ сүүлийн жил рүүгээ орж байсан ба төрөлх нутаг руугаа буцах хүсэлтэй байгаагаа клубийн удирдлагуудад мэдэгдээд байсан билээ.

Родри энэ долоо хоногт Барселона хотод хүрэлцэн ирж, эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт орсны дараа шилжүүлэлт нь албан ёсоор баталгаажих аж.

Түүний хувьд 2019 онд Манчестер Ситид нэгдсэнээсээ хойш 298 тоглолтод оролцохдоо Премьер лигийн дөрвөн цом, Английн хөлбөмбөгийн холбооны гурван цом, Аваргуудын лиг зэрэг нийт 12 цом хүртсэн. Мөн тэрбээр 2024 онд "Алтан бөмбөг" (Ballon d'Or) шагналын эзэн болж байв.

Р.УУГАНБАЯР

ИНТЕРМЕД: Тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд хяналт, шалгалт хийж байна
ИНТЕРМЕД: Тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагаас манай эмнэлгийн байранд хяналт, шалгалт хийж байна
 
Шөнийн марафонд 9 мянган хүн оролцож байна
Шөнийн марафонд 9 мянган хүн оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.