Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Болзлыг нь биелүүлвэл АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Иран мэдэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стивен Уиткоффтой утсаар ярилцах үеэрээ шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи хоёр орны хооронд хэлэлцээ хийхийг дэмжсэн хэмээжээ. Энэ талаар Ираны албан тушаалтнаас авсан мэдээлэлтэйгээр Израилын Ynet цахим хэвлэл мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, "Ираны бүхий л шаардлагыг биелүүлсэн нөхцөлд өнөөгийн сөргөлдөөнийг хурдан дуусгах"-ыг Можтаба Хаменеи дэмжсэн аж.

Иран улс өөрсдийнх нь эсрэг тавьсан бүх хоригийг цуцлах, цаашид дотоод хэрэгт нь оролцохгүй байх амлалт өгөх зэрэг болзлыг биелүүлсэн нөхцөлд өнөөгийн дайныг дуусгах хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: Ynet, DW

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: KFC, “Pizza hut”-ын нэрийг ашиглан 302 иргэнээс 1.1 тэрбум төгрөг залилжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: KFC, “Pizza hut”-ын нэрийг ашиглан 302 иргэнээс 1.1 тэрбум төгрөг залилжээ
 
ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо
ББСБ-ын 48 хувийн зээлийн хүүг арилжааны банкны түвшинд хүртэл буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.