Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ормузын хоолойд 10 гаруй хөлөг онгоцыг сөнөөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 56 секунд

Ормузын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэхийг хориглосон талаар сэрэмжлүүлсний дараа 10 гаруй газрын тос тээвэрлэгч онгоцыг устгасан гэж Ираны Исламын хувьсгалын харуулуудын корпусын Тэнгисийн цэргийн хүчний орлогч командлагч Мохаммед Акбарзаде мэдэгджээ.

"ОРМУЗЫН хоолой аюултайг Исламын хувьсгалын харуулуудын корпус удаа дараа анхааруулсаар байтал энэ сэрэмжлүүлгийг хүлээн авалгүй, хоолойгоор нэвтрэхийг завдсан 10 гаруй газрын тос тээвэрлэгч онгоцыг төрөл бүрийн зэвсгээр устгаж, тэд амьдаараа шатсан" хэмээн Акбарзаде мэдэгджээ.

Түүнчлэн, Ормузын хоолойгоор нэвтрэхийг завдвал пуужин эсвэл дроны халдлагад өртөж болзошгүй гэсэн мэдээллийг дэлхийн навигацийн сүлжээнд өгсөн. Тиймээс энэ бүс рүү орохгүй байх нь зүйтэй хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: Fars

Гэрэл зураг: Reuters

Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.