Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 19-нийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 27 секунд

Энэ сарын 19-нийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2026 оны 02-р сарын 16-наас 2026 оны 02-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын мэдээ

Энэ сарын 17-нд Халх гол орчмоор, 19-нд Монгол-Алтай, Увс нуур орчмоор ялимгүй цас орно. Салхи 16, 17-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус , өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 18,19-нд нийт нутгаар дулаарна.

СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөс Х.Булгантуяаг чөлөөлж, Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөс Х.Булгантуяаг чөлөөлж, Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
 
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.