Стратегийн ордод бүртгэлгүй “Хөшөөтийн орд“-ын дараагийн захирал хэний хамаарал бүхий хүн байх вэ...

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 41 секунд

Ховд аймгийн нутагт “Хөшөөтийн орд” гэх коксжих нүүрсний том орд бий. Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг. Анх 1979 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийгдэж, 1980 онд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг нь тогтоож, улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж байсан түүхтэй. Ордын нөөцийн талаар янз бүрийн мэдээлэл байдаг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ордын бодит нөөцийг 85.7 сая тонноор хүлээн авсан. Харин "Мо Эн Ко" компани өөрийн албан ёсны сайтдаа Хөшөөтийн ордын нөөцийг 149 сая 237 мянган тонн хэмээн бичжээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 180 сая, 460 сая тонн, цаашлаад 2.5-4.5 тэрбум тонны нөөцтэй гэсэн янз бүрийн мэдээлэл байгаа юм.

Тус ордыг одоо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Мо Эн Ко" ХХК эзэмшин, Сутай хайрханы өвөр бэлд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Тодруулбал, УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 18 жил болж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий. Харин стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч, бүртгэлгүй хэвээр байгаа юм. Энэ бүртгэлгүй ордын тоонд 1979 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийж, 1980 онд Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг нь тогтоосон гэгдэх Хөшөөтийн орд оржээ.

2007 онд гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Хөшөөтийн ордыг улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд захирлаар томилогдсоор иржээ. Энэхүү ордын гүйцэтгэх захирлууд байгуулагдсан цагаасаа хойш хэд хэд солигдсон байна. Хамгийн анх УИХ-ын гишүүн асан "Ажнай" хэмээх тодотголтой Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээд захирлаар томилогдон ажиллажээ. Түүнээс хойш хэд хэд солигдож хамгийн сүүлд opendata.mn сайтын 2025 оны есдүгээр сарын 3-ны өдрийн шинэчилсэн мэдээллээр П.Хүрэлээ гэх хүн захирлаар ажиллаж буй бүртгэл байна. Засгийн газрын стратегийн ордод бүртгэгдээгүй Хөшөөтийн ордод Татварын хууль тогтоомж зөрчсөн байна гэх үндэслэлээр 184 тэрбум төгрөгийн акт тавьжээ. Энд хэдэн төгрөгийн өр барагдуулсан бэ. Хэчнээн төгрөгийн АМНАТ ногдуулсан бэ гэдэг нь тодорхой бус. Энэ компани нь Хөшөөтийн уурхайн 10 лицензийг эзэмшдэг. Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн стратегийн орд. Гэтэл үүнийг яагаад стратегийн ордоос хассан юм бэ. Мөн гадны хөрөнгө оруулалттай энэ компани хөрөнгө оруулалтын хариуцлагын гэрээ байгуулсан. Гэтэл 2010-2020 он хүртэлх гэрээгээ биелүүлээгүй. Тодруулбал, Мон Эн Ко ХХК нь Ховд аймгийн Дарви суманд 36 мВт цахилгаан станц барина гэсэн ч одоо хүртэл бариагүй. Мөн Хөшөөтийн уурхайн нүүрсийг угааж, боловсруулсан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргана гэсэн ч гэрээгээ мөн л биелүүлээгүй явсаар байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Ховд аймгийн гэгдэх Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт ТУЗ-ийн хуралдаанаар өөрийн хамаарал бүхий этгээдийг захирлаар томилох санаархалтай ТУЗ-ийн гишүүдийг дахин томилохоор яригдаж байгаа гэх мэдээлэл түгээд байна.

Стратегийн ач холбогдол бүхий энэ ордын дараагийн дарга хэний хамаарал бүхий хүн байх вэ гэдэг нь асуултын тэмдэг болоод байна.

ФОТО: УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар төр, нийгмийн зүтгэлтнүүд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
ФОТО: УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар төр, нийгмийн зүтгэлтнүүд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
 
П.Сайнзориг: Оюу толгой компани зээлсэн мөнгө, хүүнд өдөрт 10 тэрбум төгрөг төлдөг байдал үргэлжилбэл бид ногдол ашиг авахгүй нөхцөлтэй гэрээ үйлчилж байна
П.Сайнзориг: Оюу толгой компани зээлсэн мөнгө, хүүнд өдөрт 10 тэрбум төгрөг төлдөг байдал үргэлжилбэл бид ногдол ашиг авахгүй нөхцөлтэй гэрээ үйлчилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!