“Богд уулын амыг хашаалснаас болж амьтад бэртсэн асуудал нь БОУАӨЯ олон жил отог нэрээр газар олгож, хууль зөрчсөний үр дагавар“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар "Амралтын өдрүүдэд Богд уулын амыг хашаалсантай холбоотой амьтад явах гарцгүй болж, үсэрч харайгаад бэртэж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Энэ асуудал ганц өчигдөр үүсчхээгүй олон жилийн турш үргэлжилж байна. Газар олголтыг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам отог нэрээр хийж, хор уршгийг нь хотоороо амсаж ирлээ. Менежментийг нь хот авч явъя гээд дийлээгүй. Хотын хойд талын зуслангийн бүсийн газар олголтыг хотоос хийсэн. Одоо эдгээр хашааг цэгцэлнэ. Мал амьтан байтугай хүн явах эцэсгүй болж байна. Хүүхдүүдээ аваад салхилуулдаг, чөлөөтэй алхдаг болгох ажлыг зохион байгуулна" гэв.

“Улаанбурханы эсрэг вакцин аутизм үүсгэдэггүй“
“Улаанбурханы эсрэг вакцин аутизм үүсгэдэггүй“
 
П.Сайнзориг: Оюу толгой компани зээлсэн мөнгө, хүүнд өдөрт 10 тэрбум төгрөг төлдөг байдал үргэлжилбэл бид ногдол ашиг авахгүй нөхцөлтэй гэрээ үйлчилж байна
П.Сайнзориг: Оюу толгой компани зээлсэн мөнгө, хүүнд өдөрт 10 тэрбум төгрөг төлдөг байдал үргэлжилбэл бид ногдол ашиг авахгүй нөхцөлтэй гэрээ үйлчилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!