Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдын “Бие даалтын 7 хоног“-т хийж болох бүтээлч СЭДВҮҮД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

2025–2026 оны хичээлийн жилийн "Бие даалтын 7 хоног" өнөөдрөөс эхэлж байна. Энэ долоо хоногт сурагчид юу хийж болох талаар Боловсролын Ерөнхий газраас санал болгож байна.

  • Бага ангийн сурагчдын төсөлт ажлын санаанууд...

Сурагчдын бие даан сурах, ажиглах, туршиж үзэх, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Бие даалтын 7 хоног”-ийн хүрээнд бага ангийн сурагчдаар дараах сонирхолтой, бүтээлч сэдвүүдээр төсөлт ажил хийлгэхийг санал болгож байна.

  • ТӨСӨЛТ АЖЛЫН СЭДВҮҮД:

- Миний мод тарих тэмдэглэл

- Байгалиа хайрлая

- Миний гэр бүл – Миний бахархал

- Миний мөрөөдлийн сургууль

- Миний бичсэн үлгэр

- Хогоор урласан урлаг

- Миний амьдарч буй гудамж

- Найз нөхөрлөлийн мод

- Миний бүтээсэн тоглоом

- Миний нэрийн утга

📌 Дээрх сэдвүүдээс жишээ болгон “Миний мод тарих тэмдэглэл”, “Миний гэр бүл – Миний бахархал” төсөлт ажлыг дэлгэрэнгүй тайлбарласан жишээг доорх холбоосоор орж татан авч ашиглах нь нээлттэй болно.

📍 Жишээ 1: “Миний мод тарих тэмдэглэл”

→ Төсөлт ажлын танилцуулга, багшийн заавар, сурагчийн ажлын хуудас

🔗https://acrobat.adobe.com/.../urn:aaid:sc:ap:fde17231...

📍 Жишээ 2: “Миний гэр бүл – Миний бахархал”

→ Төсөлт ажлын танилцуулга, багшийн заавар, сурагчийн ажлын хуудас

🔗 https://acrobat.adobe.com/.../urn:aaid:sc:ap:fde17231...

Та бүхэн хүүхдүүдийн бүтээлч ажлыг дэмжиж, урам өгч хамтран оролцоорой.

Эх сурвалж: БЕГ

ХУУЛЬ: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ажлын 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ
ХУУЛЬ: Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ажлын 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ
 
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.