Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бие даалтын 7 хоног“-т багш нарын цалинг хэвийн тооцно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Боловсролын сайдын тушаалаар ЕБС-иуд "Бие даалтын 7 хоног" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд үүний хүрээнд бага, дунд, ахлах ангийн сурагчид сургалтын хөтөлбөр, насны ангилалд тохирсон танхимаас гадуурх сургалт, соёлын үйлчилгээнд хамрагдахаар болсон.

Харин сурагчдын танхимын хичээл орохгүй, бие даалтын долоо хоногийн хугацаанд багш нарт цалин тооцож олгохгүй гэсэн мэдээлэл иргэдийн дунд гарсан.

Тэгвэл Боловсролын яамнаас уг мэдээллийг няцаалаа. Тодруулбал, “Бие даалтын долоо хоногоор багш нарт цалин тооцохгүй гэдэг нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Багш, ажилтнуудыг бухимдуулах уг худал мэдээллийг түгээж, олон нийтэд ташаа ойлголт өгөхгүй байхыг уриалъя. Бие даалтын долоо хоногоор багш, ажилтнууд цалингаа хэвийн тооцуулна" гэжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг СУЛЛАЖЭЭ
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг СУЛЛАЖЭЭ
 
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.