Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулсан. Энэ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх юм.
Энэ дагуу ирэх оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ныг дуустал бие даалтын долоо хоног таарч байгаа тул нийслэлийн 9 дүүргийн сурагчид танхимаар хичээллэхгүй.
Харин орон нутагт ирэх оны гуравдугаар сарын 24-28-ныг дуустал бие даалтын долоо хоног таарч байгаа тул сурагчид танхимаар хичээллэхгүй юм.
Бие даалтын долоо хоног энэ хичээлийн жилээс эхэлж байгаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сард тохиож, хичээллэх хугацаанд оруулж тооцсон байдаг.
Бие даалтын долоо хоногт танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!