Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноттингем Форест дасгалжуулагч Нуно Эспириту Сантог халлаа

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
2 минут 43 секунд

Английн Премьер лигийн клуб болох Ноттингем Форест 20 сарын турш тус багийг удирдсан Нуно Эспириту Санто дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлснөө зарлалаа. Клубийн зүгээс Нунод талархал илэрхийлж, түүний цэнгэлдэхэд өнгөрүүлсэн амжилттай эрин үеийнх нь хувь нэмэр мартагдахгүй хэмээн мэдэгдэв.

Нуно Эспириту Санто нь 2023 оны 12 дугаар сард Стив Куперыг халагдсаны дараа багийг удирдаж эхэлсэн байдаг. Португал дасгалжуулагчийн ирээдүй сүүлийн хоёр долоо хоногийн турш тодорхойгүй байсан. Учир нь багийн эзэн Эвангелос Маринакистай харилцаа муудсанаа ил тод хэлсний дараа нөхцөл байдал хүндэрсэн гэв.

Тэрээр Ноттингем Форестийг дээд лигт үлдэхэд тусалж, өнгөрсөн улиралд багийг Премьер лигийн 7-р байр хүртэл ахиулж, 30 жилийн дараа Европын тэмцээнд шалгаруулсан дасгалжуулагч билээ. Одоогоор тус баг нь хүснэгтийн 10-р байранд яваа бөгөөд сүүлийн тоглолтоо Вест Хэмдтэй хийж 0:3-аар хүндхэн хожигдлыг амсаад байгаа юм.

Э.Ариунтөгс

Хичээл эхэлснээс хойш 7-16 насны 10 хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэний 8 нь гарцаар гарч байхдаа мөргүүлжээ
Хичээл эхэлснээс хойш 7-16 насны 10 хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэний 8 нь гарцаар гарч байхдаа мөргүүлжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.