Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хичээл эхэлснээс хойш 7-16 насны 10 хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэний 8 нь гарцаар гарч байхдаа мөргүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хичээл эхэлснээс хойш хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн талаарх дуудлага мэдээлэл нэмэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, нийслэлд 7-16 насны 10 хүүхэд явган хүний гарцаар гарч байхдаа автомашинд мөргүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтаар зам тээврийн осолд өртсөн дээрх хүүхдүүдийн 2 нь явган хүний гарцгүй хэсгээр зам гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоод байна. Түүнчлэн БЗД-ийн нутаг дэвсгэрт автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөний улмаас цахилгаан дугуйгаар хичээлдээ хүргүүлж байсан 7 настай хүүхэд гэмтсэн байна. Иймд эцэг, эхчүүд та бүхнийг хүүхдэд гарцаар гарч хэвшихийг сануулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

10 сартай хүүхдийг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал маргааш болно
10 сартай хүүхдийг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал маргааш болно
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.