Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад 20 мянган хүнтэй марафон зохиогдлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Гуанжоу хотод 20 мянган оролцогчтой марафон зохиогдож байна.  Тус марафонд Гуанжоу дахь эмнэлэг болон өвчин эмгэгийг хянах төвтэй хамтран вирусийн тархалттай тэмцэж ажилласан эмч ажилтнуудыг бүртгэж оролцуулжээ.

Гуанжоу хотын спортын товчооны захирал Оуян Зивэн тус арга хэмжээний үеэр “Вирусын эсрэг тэмцэгчид хамгийн их хүндэтгэлийг хүлээх ёстой. Марафон үүнд хамгийн тохиромжтой сонголт" хэмээсэн байна.

Хятадад тахал өвчнийг сайн хянах болсон тул спортын арга хэмжээг дахин зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Шанхай, Нанжин, Чэнду нар амжилттай марафон гүйлт зохион байгуулжээ.

Сонирхуулахад, Хятадын өмнөд хот энэ оны эхээр Хубэй муж руу коронавирустай тэмцэх зорилгоор 2000 гаруй эмнэлгийн ажилчдаа илгээсэн аж.

Эх сурвалж: Xinhua

Вакцин сэргээшийн эрсдэл дагуулахгүй
Вакцин сэргээшийн эрсдэл дагуулахгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.