Хятад улс кимчиний үйлдвэрлэлээр дэлхийд жишигдэх гэрчилгээ авсан тухай мэдээллийг Өмнөд Солонгосчууд няцаажээ.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн үйлдвэрлэлийн стандартын байгууллага болох ISO нь Хятадын давсалж исгэсэн хүнсний ногооны төрөл болох пао цай хийх шинэ журмуудыг нийтэлжээ. Ердийн үед байцаа ашиглан хийдэг халуун ногоотой даршилсан хоол бол кимчи. Харин кимчийг Хятадад пао цай гэж нэрлэдэг байна.
Энэ сарын эхээр ISO пао цай боловсруулах, тээвэрлэх, хадгалах шинэ дүрмийг нийтэлсэн байна. Пао цайны дийлэнх хувийг Хятадад үйлдвэрлэдэг Сычуань мужийн эрх баригчид албан ёсоор гэрчилгээжүүлэхээр болжээ.
Хэдийгээр ISO-ийн жагсаалтад “тухайн баримт бичиг кимчид хамаарахгүй” гэж тодорхой бичсэн боловч Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд няцааж байгаа юм.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа аж. Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн яам мэдэгдэл гаргаж, кимчиний олон улсын стандартыг НҮБ 2001 онд гаргасан хэмээв. Кимчийг Хятадын Сычуанийн пао цайгаас ялгахгүйгээр гэрчилгээжүүлэлтийг кимчид хамааруулан мэдээлэх нь зохисгүй. Уламжлалт ёсоор ногоог угааж давсалж, амтлагч, исгэсэн далайн хоол нэмж, газар доорхи агаар нэвтрүүлдэг шавар саванд хийж кимчи хийдэг байна. Үүнийг хийдэг зан үйлийг Кимжанг хэмээн БНСУ-аас НҮБ-ын соёлын байгууллага Юнескод соёлын биет бус өв хэмээн бүртгүүлжээ.
Эх сурвалж:BBC