ОХУ-д коронавирусний эсрэг вакцинжуулалт хэзээ эхлэх талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко ярьсныг РИА Новости агентлаг дамжуулжээ.
Эрсдэлт бүлгийн иргэдийн вакцинжуулалт арванхоёрдугаар сард эхлэх аж. Харин бүх нийтийн вакцинжуулалтыг 2021 оны нэг, хоёрдугаар сард хийх юм байна.
“Вакцинжуулалт үргэлжилж байна. Өнөөдөр үйлдвэрлэлийн цар хүрээг тэлэх ажиллагаа эрчимтэй хийж байна. Бүх нийтийн вакцинжуулалт ирэх оны нэг, хоёрдугаар сард эхэлнэ” гэж Мурашко хэлжээ.
Өнөөдрийн байдлаар, коронавирусний тохиолдол дэлхийд 63 сая хүрээд байна. Нийтдээ 43 сая орчим хүн өвчнийг даван гарсан бол нэг сая гаруй хүн нас баржээ.