Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Диего Марадонаг эцэг эхийн шарил байдаг газарт оршуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг Буэнос-Айрес хотоос 35 км-ын зайтай оршдог Белла-Виста хэмээх хувийн оршуулгын газарт оршуулжээ. Оршуулах ёслолыг “Todo Noticias” сувгаар шууд дамжуулсан байна.

Энэ оршуулгын газарт түүний эцэг эхийн шарил байдаг байна. Оршуулах ёслолыг цөөн хүний хүрээнд явуулжээ.

Пүрэв гарагт хэдэн арван мянган хүн хөл бөмбөгийн домогтой салах ёс хийхээр ерөнхийлөгчийн ордонд ирсэн байна. Салах ёс гүйцэтгэх ёслол эхэндээ тайван болж байсан боловч шүтэн бишрэгчдийнх нь олонх нь ёслолд оролцож чадаагүйн улмаас цагдаа нартай мөргөлдөхөд хүржээ. Эмх журам сахиулах ажиллагаа хяналтаас гарсны дараа ерөнхийлөгчийн ордныг хаасан байна. Эмх замбараагүй байдал дэгдсэн тул Марадонагийн төрөл төрөгсөд ёслолыг хугацаанаас нь өмнө дуусгаж, талийгаачийн шарилыг оршуулгын газарт аваачихыг хүсжээ.

"Хүрд" богино хэмжээний кино олон улсын наадмаас шагнал хүртлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд